Чанарын бодлого нь байгууллагын чанарын менежментийн талаарх дээд удирдлагын алсын хараа болдог. Энэ нь байгууллагын гол анхаарах чиглэл гэсэн үг, өөрөөр хэлбэл чанарын менежментийн өндөр түвшний зорилго, зорилтууд байна.
Чанарын бодлого, зорилтуудад тавигдах шаардлага нь (жишээ нь бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцын хувьд) танай байгууллагаас гадна хэрэглэгч, зохицуулалтын байгууллага, салбарын стандарт, ёс зүйн дүрмээс ч гарч ирж болно.
Чанарын бодлого ба зорилтууд нь ЧМТ-ны хамрах хүрээтэйгээ нийцсэн байх ба өсөлт, санхүү, ашигт ажиллагаа, байгаль орчин, ХАБЭА зэрэг байгууллагын бусад бизнесийн зорилтуудын нэгэн адил бүрэлдэхүүн нь болох ёстой. Чанарын удирдлагад сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг үл хайхран борлуулалт, маркетингийн хэт дайчин стратеги хэрэгжүүлж болохгүй.
Байгууллагын зорилго нь бизнесийн стратеги зорилго ба зорилтуудад хүргэх төрөл бүрийн удирдлагын тогтолцоог (чанарын менежментийг оруулаад) нэгтгэсэн байх ёстой. Харамсалтай нь олон байгууллага чанарын менежментийг үйл ажиллагааны менежментээс тусд нь авч үзсэн байдаг.
Бидний үзүүлж буй ISO 9001:2015 хэрэгжүүлэх - Зөвлөх үйлчилгээтэй энд дарж танилцаарай.