Skip to main content

Ихэнх урам зоригтой мэргэжилтнүүд болон энтрепренерүүд нь өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг мэддэг. Тэд цаг ямагт үнэ цэнэтэй ур чадвар бий болгохыг хичээж өөрт байгаа давуу талуудаа сайжруулсаар байдаг. Ихэнх бизнэс эрхлэгчид зорьж буй зүйлдээ тодорхой төлөвлөгөө гаргадаг болж байна. Тэд энэхүү төлөвлөгөөндөө зорилтот бүлэг, бүтээгдэхүүн, орох гэж буй шинэ зах зээл, оролцох арга хэмжээ болон үүсгэх хэрэгтэй харилцаа холбоонуудаа тусгадаг. Бизнес эрхлэгчдийн хувьд ийм энгийн тодорхой зорилтуудтай байх нь зүйтэй. Мөн бизнесээ өргөжүүлэх ур чадвартай байх нь чухал. Хэрэв таньд шаардлагатай ур чадварууд байхгүй эсвэл ямар ур чадвар эзэмшихээ мэдэхгүй байвал доорх жагсаалтыг харан эдгээр чадваруудыг эзэмшихийг хичээгээрэй.

Харилцаа

Таны харилцаа ямар ч зорилгогүй, нөлөөлөлгүй эсвэл тодорхойгүй байвал таны бизнес маш том алдагдал хүлээж болзошгүй. Үр дүнтэй харилцаа нь бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах шинэ санаануудыг авчирдаг. Нэр хүндтэй бизнэс эрхлэгчид бүтээлч ухаантай байгаад зогсохгүй сайн харилцагчид байдаг. Та компаниа өндөр түвшинд гаргасан нэр хүндтэй энтрепренерүүдийн онцлох яриа илтгэлүүдийг үзэх хэрэгтэй. Мэргэжилтнүүд, харилцаа бол бизнес эрхлэгчдийн суралцах ёстой хамгийн чухал ур чадваруудын нэг гэдэгт итгэдэг.

Өөрийгөө бусдын оронд тавьж чадах байдал

Хэрэглэгчдээ нэмэгдүүлэхийн тулд тэднийг маш сайн ойлгож, өөрийгөө оронд нь тавьж холбогдох нь чухал. Хэрэв та дөнгөж бизнес эхлэж байгаа бол өөрийгөө бусдын оронд тавьж үзснээрээ тэдний асуудлыг тодорхойлоход туслах ба шийдлийг санал болговол тэд сонирхох эсэхийг мэдэж болох юм. Хэд хэдэн судалгаанаас үзэхэд бизнесүүдийн жил бүр бүтэлгүйтэж байгаа шалтгаан нь зах зээлийн мэдрэмжгүй байдлаас үүдэлтэй хэмээн танилцуулжээ. Хэрэглэгчид мэдрэмтгий тул өөрсдийг нь анхаарч байгаа эсэхийг мэддэг. Та тэдний бэрхшээл, онцгой нөхцөл байдал, эсвэл тулгарч буй асуудлыг олж мэдснээр харилцаагаа зөв оновчтой тогтоох боломжтой болно.

Хувь хүний брэнд

Өнөө үед энтрепренер, мэргэжилтэн болон чөлөөт ажилтнууд бүтээлч санаа, гарааны бизнес, зорилго хооронд дамжин ажилладаг, мөн ажилтнуудыг ажилд авах нь ч хурдан болжээ. Энэ нь албан тушаалд байх хугацаа нь чухал байхаа больсон гэсэн үг. Цоо шинэ анхаарал татах зүйл гарч ирсэн нь хувь хүний брэнд юм. Үүнд таны цахим дүр төрх, мэргэжлийн нэр хүнд болон хэрэглэгч, олон нийт, дагагч, ажилчид зэргээс олж авсан итгэл багтана. Та хүчирхэг хувь хүний брэндтэй болтлоо өрсөлдөөнт зах зээл рүү орохгүй л болов уу. Түүнчлэн, та сөрөг нэр хүндтэй цахим дүр төрхтэй байж болохгүй. Тиймээс хувь хүний брэнд нь маш чухал юм.

Стратеги боловсруулах

Өмнө нь бизнес эрхлэгчид зөв зохистой үйл ажиллагааг төлөвлөхгүйгээр амжилтанд хүрэх магадлалтай байсан. Харамсалтай нь энэ дүр зураг одоо бүрэн өөрчлөгджээ. Анхаарал сарниулах олон зүйлс гарч ирснээр шийдвэр гаргах нь өрсөлдөөнт бизнесийн ертөнцөд үлдэх чухал үйл ажиллагаануудын нэг болоод байна. Та урт хугацааны зорилтондоо стратеги боловсруулах чадвартай байх хэрэгтэй. Та том зорилгоо жижиг хэсгүүдэд хуваах боломжтой бөгөөд энэ нь цагийн аясаар том амжилтанд хүрэхэд тань туслах болно.

Шударга байх

Шударга байх явдал нь өрсөлдөөнт бизнесийн ертөнцөд үнэ цэнийг бий болгох болон төгөлдөршилд хүрэхэд тусалдаг. Хэрэв та шударга бус гэсэн нэрийг авсан бол хурдан уг нэрнээс салахад хэцүү л байх болов уу. Та хэрэглэгчтэй холбогдох бүх аргуудыг ашиглаарай мөн тэдэнд жинхэнээсээ туслах гэж ирснээ ойлгуулах хэрэгтэй.

Санхүүгийн удирдлага

Та санхүүгээ хэрхэн удирдах болон өсгөх аргаа мэддэг байх нь чухал. Энэ нь бизнесийн болон хувийн амьдралын тань амжилт хэмээн тооцогддог. Санхүүгээ удирдах чадваргүй байснаар харамсах, бизнес дампуурах эрсдэлүүд үүсдэг.

Иймд та арвич, ялангуяа бизнэс болон хувийн хэрэгцээнд худалдан авалт хийх үедээ сахилга баттай байх нь зүйтэй. Орлогоо өсгөхөд туслах практик болон онолын суурь мэдлэгтэй болох хэрэгтэй. Бизнесийг амжилтанд хүргэж шинэ түвшинд гаргахын тулд зөв стратегит хөрөнгө оруулалт хийж байгаарай.

Бичих

Инфографик, өндөр нягтралтай видео болон зурган контентууд нь одоогоор олон нийтийн мэдээллийн сувгийн гол агуулга болж байгаа нь үнэн юм. Гэсэн хэдий ч бичгийн харилцаа нь бодол санаагаа ойлгуулах, борлуулалтын материал бэлдэхэд болон хэрэглэгчдээ идэвхжүүлэх зэрэгт чухал үүрэгтэй хэвээр байна. Хүмүүст итгэл төрүүлэхүйц бичих чадвартай байх нь бусад зурагт контентоос ялгарах боломж үүсгэдэг. Түүнчлэн блог, бизнес санал болон имейл маркетинг зэрэгт бичгийн өндөр чадвар хэрэгтэй байдаг.

Борлуулах

Таны бизнест нөлөөтэй өөр нэгэн чухал чадвар бол борлуулах. Бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй бизнес мэдээж зогсоно. Бизнесийн ертөнцөд оршин тогтноход борлуулах чадвар бүгдэд хэрэгтэй. Хэрэв хөрөнгө оруулалт хүсч байвал хөрөнгө оруулагчдад та санаагаа борлуулах, сайн зураач бүтээлийнхээ нарийн хийцийг тайлбарлах зэрэг бүх хүн борлуулах чадварыг эзэмших нь зүйтэй.

Дээрх ур чадваруудыг санаж байх хэрэгтэй бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд та амжилттай энтрепренер болох боломжтой.

Нийтлэлийг бичсэн: Cindy Hawthorne