Skip to main content

Чанарын зорилтууд нь байгууллагын чанарын бодлогоос гарах ёстой. ЧМТ-г хөгжүүлэх нь бизнесийн стратегийн шийдвэр байх учраас байгууллагын дээд удирдлага нь Чанарын бодлого, зорилтыг бий болгохоос эхлүүлээд улмаар стратегийн чиглэл удирдлагаар хангах ёстой.

Дээд удирдлага нь чанарын удирдлагын бодлого зорилтуудаа бусад бизнесийн стратеги, бодлого, зорилтуудтой уялдуулан нэгтгэж, мөрдөж хадгалах ёстой. Үүнд:

  • Зах зээл: эзлэх хувь ба өсөлт, хэрэглэгчийн суурь ба олон талт төрөлжилт, өрсөлдөгчийн мэдээлэл, үнэ бүрдэлт, борлуулалт г.м
  • Байгууллага: хэмжээ, бүтэц, үүрэг хариуцлага г.м
  • Бүтээгдэхүүн: чанар, гүйцэтгэл, найдвартай байдал, хадгалах боломж, дизайн технологи ба инноваци, эрэлт, хольц, сав баглаа боодол, үнийн бүрдэл, баталгаа, дэмжлэг г.м
  • Үйл явц: байгууламж, боломжит нөөц, хүчин чадал, технологи, найдвартай байдал, чанар
  • Нийлүүлэлт: чанар, түгээлт, үнэ, тууштай байдал, уян хатан байдал
  • Ажиллах хүчин: хөдөлмөрийн эрхлэлтийн боломж, чадамж, бүтэц, ашиглалт, нөхөн олговор, эрүүл мэнд ба аюулгүй байдал гэх мэт.
  • Хөрөнгө: эх үүсвэр, бэлэн байдал, өртөг, хэрэглээний тэргүүлэх чиглэл, өгөөж г.м
  • Бусад: байгаль орчин, хуулийн асуудлууд, засгийн газрын бодлого, харилцаа г.м

Чанарын бодлогод өгүүлж байгаа зүйл нь чанарын зорилтуудыг бий болгоход чиглэгдэх ёстой. Хэрвээ чанарын бодлогодоо “хэрэглэгчийн шаардлагад нийцэх” талаар хэлсэн бол тэндээс бүтээгдэхүүний гологдол, хэрэглэгчийн санал гомдол ба буцаалт, цагтаа түгээх г.м хэрэглэгчид төвлөрсөн зорилтууд үүсэж болох юм.

Үүний адил “ISO 9001 шаардлагад нийцэх” гэсэн илэрхийлэл байвал, эндээс стандартын тохиролд хүргэх ЧМТ-ны үйл явцуудыг удирдах болон хянах тухай ISO 9001 шаардлагуудыг үр ашигтайгаар ашиглахад зориулсан үйл явцын зорилтууд үүсэж болох юм.

Чанарын бодлогодоо “ЧМТ-ны үр нөлөөг байнга сайжруулах” талаар өгүүлсэн бол энэ нь ЧМТ эрсдэлтэй холбоотой олон үйл явцуудыг багтаадаг шиг хэд хэдэн зорилтод хүргэх болно. Тиймээс үйл явц бүрт нэг ба түүнээс олон сайжруулалтын зорилтууд байх боломжтой.

Тиймээс чанарын бодлогын мэдэгдэл бүр нь нэг ба хэд хэдэн чанарын зорилтод хүргэж болно гэдгийг харж байна. Эдгээр чанарын зорилтууд чанарын бодлогодоо тусгах шаардлагагүй боловч дээд удирдлага стратегийн чиглэлээ өгөх, эдгээр чанарын зорилтуудыг тогтоох, дүн шинжилгээ хийх талаар тодорхой үүрэг хүлээсэн байх ёстой.