Skip to main content

Хүнсний аюулгүй байдал

"Хүнсний аюулгүй байдал" гэж хэрэглээний үе шатанд хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, устгах, хянах үйл ажиллагааг хэлнэ. Даяаршсан ертөнцөд, хэрэглэгчдийн эрүүл мэнд болон аж байдалд хүнсний аюулгүй байдлын зөрчил, хүнсээр дамжих өвчнүүд нөлөөлж олон асуултыг үүсгэж байна: Бидний идэж буй хоол аюулгүй юу? Хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Тодорхой ганц зүйл нь гэвэл дэлхий даяар хэрэглэгчид өөрсдийн аж байдал, эрүүл мэндээ хадгалахын тулд эрүүл, аюулгүй хоол хүнс эрэлхийлдэг байна. Иймд, хэрэглэгчид худалдан авч буй хүнсэндээ баталгаа авах эрхтэй. Хүнсний аюулгүй байдлын зөрчил нь хүнс нийлүүлэлтийн гинжин холбооны аль ч шатанд гарч болзошгүй байдаг. Тиймээс, хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулахын тулд хүнс нийлүүлэлтийн гинжин холбоонд холбогдож буй бүх байгууллага зохих хяналтыг хэрэгжүүлнэ.

Хүнсний үйлдвэрлэгчид өөрсдийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийж, муудсан хүнсэнд өртөх аюулыг багасгах ёстой. Энэхүү хүчин чармайлт нь гарал үүсэл болон үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин холбооны хэсэг бүрт нөлөөлнө. Уг гинжин холбоонд оролцож буй бүх талуудын хамтын ажиллагаа нь хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.

ISO 22000

ISO 22000 нь олон улсын хүнсний аюулгүй байдлын менежментийн толтолцооны ерөнхий стандарт бөгөөд хүнсний салбар дахь аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан. Энэхүү стандарт нь байгууллага хүнсний аюулгүй байдлын зөрчил гарах үед хянах чадвартайгаа харуулахад шаардлагатай зүйлсийг тусгасан байдаг. Үүнийг байгууллагын хэмжээ, байрлалаас үл хамааран хүнс нийлүүлэлтийн гинжин холбоонд байгаа бүх аж ахуй нэгжүүд хэрэглэх боломжтой.

ISO 22000-ын гол зорилго нь хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад болон хэрэглэгчдийг хамгаалахад оршино. Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр та нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хэрэглэгчдэд нотлож болох юм.