Skip to main content

Бидний ирээдүйн ажил мэргэжил нь хүн хүч, автоматжуулалт болон хиймэл оюун ухааны элементүүдийг хооронд нь уялдуулан холбож, ажиллах хүчинг хамгийн оновчтойгоор нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь өдөр ирэх тусам илэрхий болж байна. Хиймэл оюун ухаан, робот, их өгөгдөл зэрэг дэвшилүүд нь бидний дэлхийтэй харилцаж буй аргыг өөрчилж байна.

Илтгэгч, зохиолч Jacob Morgan хэлэхдээ: “Шинжлэх ухаан ба технологийн шинэ эрин үе нь бидний харилцаа холбоо болон хамтын ажиллагаанд шинэ нээлтүүд авчирсаар байх болно. Мэдлэг болон туршлага нь гол хүчин зүйлс байхаа больж, хурдан суралцах ба сурснаа хэрэгтэй зүйлд ашиглах чадварууд илүү үнэ цэнэтэй болж байна. Таны юу мэддэгээс илүүтэйгээр хэрхэн сурч чадах, сурснаа хэрэгжүүлэх нь чухал болно”.

Ажил олгогчдын дунд ирээдүйд эрэлттэй байх ажлын байруудыг авч үзэцгээе.

1. Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч

Мэдээллийн аюулгүй байдлын эрэлт хэрэгцээ огцом өсч байгаа бөгөөд энэхүү карьер нь тус салбарын тэргүүн эгнээнд жагсаж байна. Хэдийгээр өрсөлдөөн ихтэй салбар ч та өгөгдөл болон мэдээллийн системийн энхийн манаанд хүчин зүтгэх боломжтой. Иймээс та мэдээллийн систем, өгөгдлийн сан болон сүлжээний хамгаалалтыг хангахын тулд хэд хэдэн аюулгүй байдлын арга хэмжээг бэлтгэн хэрэгжүүлэхэд анхаарах болно.

Энэ ажил нь бэршээлтэй ба байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул ажил олгогчид ур чадвар, туршлагаас гадна боловсролын гэрчилгээг чухалчлан үзэж байна. Энэ салбарыг сонирхож буй хүмүүсийг маш ирээдүйтэй гайхайлтай карьер хүлээж байна.

2. Гар утасны програм хөгжүүлэгч

Технологийн дэвшилтийн үр дүнд гар утасны бүтээлч, үр ашигтай програм бүтээх эрэлт хэрэгцээ даган өсөж байгаа ба ухаалаг гар утас болон таблетууд нь зах зээлийг шинээр тодорхойлж байна. Эдгээр нь бидний амьдралын салшгүй хэсэг болсон ба олон зүйлсийг эдгээр төхөөрөмжөөр удирдаж байна. Statista-н мэдээлснээр, 2017 онд 180 орчим тэрбум аппликейшн татагдсан байна. Энэ тоо нь 2021 оны байдлаар 300 орчим тэрбум болох хандлагатай байна. Эдгээрийг авч үзвэл гар утас хөгжүүлэгчид компъютер технологийн салбарт хамгийн эрэлттэй хүмүүс болох гэж байна уу? Бизнесүүд гар утасны технологи ашиглан хэрэглэгчиддээ хүрч ажиллах нь ихсэж байгаа тул аппликейшн хөгжүүлэгчдийн эрэлт өссөөр байх болно. Иймээс гар утас хөгжүүлэгчид сүүлийн үеийн чиг хандлагуудыг мэдэрч шинэчлэгдэж байх нь зүйтэй.

3. Цахим аюулгүй байдлын инженер/шинжээч

Мэдээллийн системүүд илүү боловсронгуй болж байгаа ч үүнийг даган систем рүү халдах хүмүүсийн ур чадвар ч сайжарч байна. Өмнө нь хэзээ ч байгаагүй их хэмжээний өгөгдлийн халдлага нийтлэг болж хувь хүмүүс, байгууллагыг аюулд өртөмтгий байдалд хүргэж байгаа тул цахим аюулгүй байдлын инженерүүд ийм довтолгоонуудыг даван туулахад шаардагдах ур чадвар, хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна. Цахим халдлага нь байгууллагуудад хамгийн том аюул занал учруулж байгаа бөгөөд бүх төрлийн байгууллага өөрсдийн өгөгдлийг хамгаалахад анхаарлаа хандуулж байна.

Дэлхийн Эдийн Засагийн Гэмт Хэрэг, Залилангийн судалгааны тайланд дурдсанаар 2018 онд цахим гэмт хэрэг 31%-д хүрсэн ба эдийн засгийн гэмт хэргийн хоёрдугаарт оржээ. Цахим халдлага нь хохирол өндөртэй учраас цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэх нь гайхах зүйл биш юм. Cybersecurity Ventures-ийн мэдээлснээр 2021 он гэхэд 3,5 сая цахим аюулгүй байдлын ажлын байр бий болно гэж таамаглаж байна. Иймд гэмт хэрэгтнүүд хүн хүч багатай байгууллагууд руу халдсаар байна.

4. Чанарын Удирдлагын Мэргэжилтнүүд

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал чанарын мэргэжилтнүүдэд шинэ сорилтууд бий болгож байна. Учир нь энэ хувьсгал цаашид бүр илүү хөгжих тул мэргэжилтнүүд чанарыг шинэ хэмжигдэхүүнүүдэд авч үзэх ба чанар нь уг хувьсгалын туршид салшгүй хэсэг байхад анхаарч ажиллах юм. Автоматжуулсан систем нь шинэ сорилтууд үүсгэнэ.

Чанарын мэргэжилтнүүд зөвхөн найдвартай байдал, програм хангамжийн чанарын баталгаа, үйл явцын баталгаажуулалт зэрэг асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ үйл явцыг сайжруулахад, үйлчлүүлэгчдийг хадгалж үлдэх, үйл ажиллагааны төгөлдөршилтөнд хүрэхэд чухал хувь нэмэр оруулдаг болно.

5. Өгөгдөл шинжээч

Өнөөгийн зах зээл дээр техник технологи улам боловсронгуй болж бизнес процесс, өгөгдлийн хамрах хүрээ ч мөн адил өргөжиж байна. Одоо үед өгөгдөл нь бизнес хөрөнгө болон старатеги боловсруулахад гол суурь нь болоод байна. Өгөгдөл шинжээчийн гүйцэтгэх үүрэг ач холбогдол тасралтгүй өсч, улмаар тэд бизнес технологи хоорондын чухал холбоо болж байна. Олон байгууллага байгаа өгөгдлөө ашиглан бизнест ашигтай шийдвэр гаргах мэдээлэл боловсруулахыг хүсч байна. Өгөгдөл шинжээчид нь хамгийн сайн туршлагыг ашиглах, бизнесийн үйл явц бүрийг ойлгож авах, өөр өөр багуудтай хамтран ажиллах боломжтой байхын зэрэгцээ мэдээллийг үнэн зөв байхад нь хянах ба бизнест ашигтай байлгах үүрэг хүлээнэ.

Өгөгдлийн менежментээр ажиллах тохиромжтой цаг бүрдээд байна. Хувь хүмүүс энэ боломжийг ашиглан байгууллагад хэрхэн үнэ цэнэ нэмэх тал дээр эрэл хайгуул хийн ажиллах боломжтой.

6. Робот мэргэжилтэн ба Инженерүүд

Роботын талбарын ирээдүй гэрэл гэгээтэй гэж хэлж болохоор. Робот техник нь ирээдүй бөгөөд “робот бүтээх”-ээс илүү өргөн хүрээг хамардаг байна. Энэхүү карьер нь олон тооны уламжлалт ажлаас ялгаатай бөгөөд үнэхээр олон төрлийн мэргэжлийн ажил эрхэлдэг. Шинэ технологийн талбарууд гарч байгаа тул амжилттай байхын тулд инженерүүд роботын хөгжүүлэлт зэрэг шинэ технологийн давалгаанд сэлэх хэрэгтэй болж байна.

Робот техникт хөрөнгө оруулж буй нэг салбар нь үйлдвэрлэл юм. Робот нь маш олон төрлийн үйл ажиллагаанд ашигладах ба эдгээр хэрэгцээг олж харч чадсан инженерүүд салбартаа тэргүүлэх хандлагатай байна.

 

Нийтлэлийг бичсэн:

Endrita Muhaxheri, PECB